Залуу сайхан арьсаа хэрхэн удаан хадгалах вэ?

Залуу сайхан арьсаа хэрхэн удаан хадгалах вэ?

Kо энзим-Q 10 нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжихээс гадна, арьсны эсийн нөхөн төлжилтийг дэмждэг.Судлаачдын үзэж буйгаар Kо энзим-Q 10 нь үрчлээг багасгаж арьсыг толигор сайхан болгодог аж. Тиймээс ч Kо энзим-Q 10 нь үрчлээний эсрэг болон хөгшрөлтийг эсрэг гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад ордог байна. Хүний арьс  байгалийн жамаар хөгширдөг боловч нарны хэт ягаан туяанаас шалтгаалан чөлөөт радикал ихээр үүсч эсийн ДНХ-г гэмтээснээр хөгшрөлтийн процессийг хурдасгадаг байна.

Kо энзим-Q 10 нь хүний биед нийлэгждэг , хүний биеийн бүх эсүүдэд байдаг тосонд уусдаг маш хүчтэй антиоксидант  бодис бөгөөд эсийн исэлдэх гэмтлээс сэргийлж, зүрх судасны тогтолцоог дэмжсэнээр амьдралын чанарыг сайжруулдаг.

Хэдийгээр Ко-энзим Q10 нь хүний биед нийлэгждэг боловч нас ахих тусам нийлэгжилт нь хурдацтайгаар буурдаг. Иймээс эрдэмтэд 30-аас дээш насны хүн бүрийг Ко-энзим Q10-г хүнсний нэмэлт байдлаар хэрэглэхийг зөвлөдөг.



Эрдэмтэд юу гэв?

Kо энзим-Q 10-г гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хөгшрөлтийн болон үрчлээний эсрэг бүтээгдэхүүний гол найрлага болгон ашигладаг. - Эрдэмтэд Kо энзим-Q 10-г хүнсний нэмэлт байдлаар  ууж хэрэглэх нь илүү үр дүнтэй байгааг тогтоосон байна.

Биофактор сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар  Kо энзим-Q 10-г хүнсний нэмэлт байдлаар 12 долоо хоног тасралтгүй  ууж хэрэглэснээр арьсны жижиг үрчлээ арилж , үрчлээ шинээр үүсэлт багасаж, арьс чангарч байгаа үр дүн гарсныг мэдээллэжээ.

Олон улсын гоо сайхны сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд Kо энзим-Q 10 нь арьсны хөгшрөлтийг удаашруулж, нарны туяаны шалтгаант арьсны эсийн гэмтлийг багасгадаг нь харагджээ. Үүнээс гадна арьсны эсэд меланин үүсэлтийг бууруулснаар нөсөө толбыг багасгадаг гэжээ.


Их британи улсын хамгийн өндөр чанарын үйлдвэрийн стандарт (GMP), эмзүйн стандартын (MНRA) дагуу үйлдвэрлдэг Natures Aid Ко-энзим Q10 -г санал болгож байна.

Comments