Ямар витамин хэрэглэх ёстой вэ?
Витамин, витамин, витамин.... Витамин бол бидний эрүүл мэнд болон өдөр тутмын үйл ажиллагаанд нэн чухал бодис юм. Бид витаминыг хоол хүнснээс, нарнаас, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээс(шингэн, капсул, шахмал...) авдаг. Амин дэмийн дутагдал нь таргалалт, тураал, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны алдагдал, сэтгэл гутрал, хүнд хэлбэрийн ядаргаа үүсгэдэг. Бид хоол хүнс, нарнаас шаардлагатай амин дэмээ бүрэн авч чаддаггүй учир зайлшгүй амин дэмийг эрүүл мэндийн нэмэлт байдлаар авах хэрэгтэй. Гэвч байгалийн гаралтай амин дэм сонгохгүй бол нийлэг амин дэм нь хоол биш хор болж ч болох юм.
ИХЭНХ АМИН ДЭМ НИЙЛЭГ (ХИМИЙН АРГААР ГАРГАЖ АВСАН) БАЙДГИЙГ БИД ТЭР БҮР МЭДДЭГГҮЙ!!!
Нийлэг амин дэм гэж юу вэ?
Бид хоол хүнснээсээ бүрэн авч чадахгүй байгаа амин дэмээ эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөх нь хамгийн зөв бөгөөд байгалийн гаралтай, зохимжтой тунтай витамин сонгон хэрэглэх хэрэгтэй.
Гэвч зах зээл дээр байгалийн гаралтай эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн маш бага, эсрэгээрээ ихэнх бүтээгдэхүүн химийн аргаар гаргаж авсан, өөрөөр хэлбэл нийлэг витамин байдаг. Товчхондоо нийлэг витамин нь хоол хүнсэнд агуулагдах байгалийн витаминийг дууриалган химийн лабораторид хийсэн, тэдэнтэй төстэй үйлдлийг л үзүүлдэг. Харин байгалийн гаралтай витаминыг бидний хэрэглэдэг хоол хүнсний бүтээгдэхүүнээс гарган авдаг ба химийн лабораторид хуруу шилэнд хийдэггүй. Тиймээс байгалийн гаралтай витаминд тэднийг зөөвөрлөгч болон ко-факторууд байдаг. Харин нийлэг витаминд эдгээр бодисууд дутагдалтай байдаг тул бие махбодид үзүүлэх үйлдэл нь сул байдаг. Өөрөөр хэлбэл нийлэг витамин нь зөөвөрлөгч болон ко-факторуудын дутагдалтай байдлаас болж бие махбодид байнга үйлдэл үзүүлж чадахгүй их тун хэмжээгээр хуримтлагддаг гэсэн үг. Нийлэг витамины энэ хуримтлал нь эргээд бидний бие махбодид хортой нөлөө үзүүлдэг. Органик бүтээгдэхүүн хэрэглэгчдийн холбооноос (The Organic Consumers Association) химийн гаралтай буюу нийлэг витамин нь байгалийн гаралтай витаминтай ижил үйлдэл үзүүлж чадахгүй тул байгалийн гаралтай витамины оронд орлуулан хэрэглэх нь үр дүнгүй гэжээ /Brian Clement PhD NMD. Nutri-Con: The Truth About Vitamins & Supplements. The Vitamin Myth Exposed. 2005 December 31/.
Та үүнийг мэдэх үү? Дэлхий даяар худалдаалагдаж байгаа нийт витамины 95% нь нийлэг витамин байдаг.
Нийлэг найрлагатай витамин хуримтлал үүсгэхээс гадна сахар зэрэг бодис агуулдаг нь түүний аюултай нөлөөг улам ихэсгэдэг. Ялангуяа тосонд уусдаг (А, Д, Е, К витамин) витаминыг нийлэг хэлбэрээр хэрэглэх нь илүү аюултай. Учир нь тосонд уусдаг нийлэг витамин нь бие махбодид хэвийн бус илүүдэл өөхний хуримтлал үүсгэдэг. Тосонд уусдаг витаминуудыг (А, Д, Е, К витамин) цөцгийн тос, загасны тос, самар болон ногоон навчит ургамалуудаас авах боломжтой боловч ихэнх хүмүүс хангалттай хэмжээний амин дэм эрдэс бодисыг хоол хүнснээс авч чаддаггүй.Их Британи
улсын Зөв Хооллолтын холбооноос 21000 хүнд хийгдсэн судалгаагаар өдөр тутмын
хэрэгцээт амин дэм, эрдэс бодисоо судалгаанд оролцогчдын нэг нь ч хоол хүнснээс
бүрэн авч чадахгүй байгаа нь харагдаж байжээ. Иймээс 100% байгалийн гаралтай эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь хамгийн зөв сонголт юм.
Их британи улсын өндөр чанарын үйлдвэрлэлтийн стандарт (GMP), эмзүйн стандарт (MHRA)-н дагуу үйлдвэрлэгддэг 100% байгалийн гаралтай Natures Aid-н эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг санал болгож байна.
Comments
Post a Comment