2018 онд Д аминдэм хэрэглэхээр төлөвлөж байна уу?
Сайн чанартай Д амин дэмийг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэх нь нар болон хоол хүнснээс бүрэн авч чадахгүй байгаа Д амин дэмийг нөхөх болон Д амин дэмийн дутагдлаас сэргийлэхэд нэн чухал.
Та үүнийг мэдсэн үү? Их Британи улсын засгийн газраас хүн бүрийг Д аминдэмийг эрүүл мэндийн нэмэлт байдлаар хэрэглэхийг зөвлөж байна. Ялангуяа өвөл болон намрын улиралд... Харьцангуй эрүүл хүн хамгийн багадаа хоногт 10мкг Д аминдэмийг авч байх шаардлагатай боловч нар болон хоол хүнснээс бүрэн авч чадахгүй байгаа тул эрүүл мэндийн нэмэлт хэрэглэх нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. 5 хүртэлх насны хүүхдэд 400 ОУН Д амин дэмийг жилийн турш өгөхийг эмч нар зөвлөж байна.
Их Британи улсад маш олон төрлийн Д амин дэм худалдаалагдаж байгаа ба тэд ижил тунгаар савладсан, хэрэглэгчдэд зориулсан ижил мэдээллийг өгч байгаа нь сонголт хийхэд хүндрэл учруулж байна. Хэдийгээр маш олон төрлийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн байгаа боловч тэдгээрээс сайн чанартай нь цөөхөн юм. 2017 онд Их Британичуудын хүүхэддээ хамгийн их сонгон хэрэглэсэн шингэн Д амин дэмийн 1 болох Natures aid D minidrops-г танилцуулж байна.
Бага насны хүүхэд Д аминдэм уух дургүй байдаг тул хүүхэддээ амин дэм өгөх нь хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг Natures Aid шийджээ. 100% байгалын гаралтай уг бүтээгдэхүүнийг 0-5 насны хүүхэд хэрэглэх боломжтой. Өдөрт 1 мл-ээр хоол, сүү, жүүс зэрэгт хольж хэрэглэж болно. Таг нь 0.5 болон 1 мл-н хэмжүүртэй дусаагууртай тул хэрэглэхэд илүү хялбар.
Хүүхдийн Д витамин дусал
Сахаргүй!
Хүүхдийн хоол болон уух зүйлд нэмж хэрэглэнэ.
- 1 мл-т 400ОУН
- Хурдан шимэгддэг Д3
- Өнгө үнэр амт оруулагч болон удаан хадгалах бодисгүй
- Сахаргүй.
- 0-5 нас хүртэлх хүүхэд хэрэглэнэ.
Comments
Post a Comment